
Бидний тухай
Монголын эрүүл мэндийн найдвартай түнш
Манай "Анхны нахиа" ХХК нь 2007 онд эм, эмнэлгийн багаж тоног төхөөрөмж импортлох, ханган нийлүүлэх, худалдах чиглэлээр үүсгэн байгуулагдан одоогийн байдлаар Эм Ханган Нийлүүлэх Байгууллага, 6 салбар эмийн сан, Аз хүүхдийн эмнэлэг гэсэн салбар нэгжүүдтэй нийт 40 гаруй ажилчидтай 19 дахь жилдээ тасралтгүй ажиллаж байна.
MNS5260:2015 стандарт
Эмийн сангийн бүтэц үйл ажиллагааны стандартыг баримтлан ажилладаг.
6 салбар эмийн сан
Азын нахиа-1, Азын нахиа-2, Шинэ нахиа, Аз хүүхдийн эмнэлэг зэрэг салбартай.
Мэргэжлийн баг
Эм зүйч, жор баригч зэрэг 40+ мэргэжилтэн, ажилтантай.
Даатгалын хөнгөлөлт
Эрүүл Мэндийн Даатгалын хөнгөлттэй үнээр иргэдэд үйлчилдэг.
Захирлын мэндчилгээ
Хүн ардынхаа эрүүл мэндийг эрхэмлэн дээдэлж, эм зүйн тусламж үйлчилгээг 19 жилийн турш тасралтгүй хүргэж ирсэн "Анхны Нахиа" ХХК-ийн хамт олны өмнөөс эрхэм хэрэглэгч, харилцагч та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Манай компани байгуулагдсан цагаасаа эхлэн иргэдэд чанартай, аюулгүй, хүртээмжтэй эм, эмнэлгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэхийг зорилго болгон ажиллаж ирсэн билээ. Бид чадварлаг, туршлагатай хамт олон болон итгэлтэй түнш байгууллагуудтай хамтран эрүүл мэндийн салбарын хөгжилд хувь нэмрээ оруулж, чанар стандартыг эрхэмлэн үйл ажиллагаагаа явуулж байна.
Цаашид ч эм ханган нийлүүлэх, эмийн сан, эрүүл мэндийн үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаагаа улам өргөжүүлж, хэрэглэгчид болон хамтран ажиллагч байгууллагууддаа илүү найдвартай, чанартай үйлчилгээг хүргэхийн төлөө тасралтгүй ажиллах болно.
Мөн инноваци, мэдээлэл технологи, цахим шилжилт эрчимтэй хөгжиж буй энэ цаг үед бид шинэ боломжуудыг нэвтрүүлж, салбарын хөгжилд бодит хувь нэмэр оруулан хамтдаа өсөн дэвжинэ гэдэгт итгэлтэй байна.
Та бүхний итгэл, дэмжлэг нь бидний хөгжил дэвшлийн хамгийн чухал хүчин зүйл юм. Манай компанид итгэл хүлээлгэн хамтран ажиллаж буй нийт түнш байгууллага, харилцагч, үйлчлүүлэгч та бүхэндээ гүн талархал илэрхийлье.
Х. Сарнай
"Анхны Нахиа" ХХК-ийн ерөнхий захирал
Компанийн танилцуулга
Манай компани "Анхны Нахиа" ХХК нь 2007 онд анх эмийн сангийн чиглэлээр үүсгэн байгуулагдсан түүхтэй. Улмаар 2017 оны 4-р сарын 7-ны өдрөөс эхлэн эм, эмнэлгийн багаж, тоног төхөөрөмж, дагалдах хэрэгсэл ханган нийлүүлэх тусгай зөвшөөрөл авч, Монгол Улсын нутаг дэвсгэрт чанарын баталгаатай, аюулгүй эм, эмнэлгийн хэрэгсэл хүргэх чиглэлээр амжилттай үйл ажиллагаагаа өргөжүүлэн явуулж байна.
Өнөөдрийн байдлаар компани нь эм ханган нийлүүлэх байгууллага, 6 салбар эмийн сан, хүүхдийн эмнэлэг гэсэн салбар нэгжүүдтэйгээр тасралтгүй үйл ажиллагаагаа хэрэгжүүлж байгаа бөгөөд нийт 40 гаруй ажилтантай, 19 дахь жилдээ амжилттай үйл ажиллагаагаа явуулж байна.
Манай компанийг үүсгэн байгуулагч, ерөнхий захирал Х.Сарнай нь Эм Зүйч мэргэжилтэй бөгөөд мэргэжлээрээ 30 гаруй жил ажилласан туршлагатай мэргэжилтэн юм. Түүний манлайлан удирдсан хамт олон нь мэргэжлийн өндөр ур чадвар, туршлагатай боловсон хүчнээрээ дамжуулан үйл ажиллагаандаа тасралтгүй чанар, найдвартай байдлыг эрхэмлэн ажилладаг.
Цаашид "Анхны Нахиа" ХХК нь үйлдвэрлэл, үйлчилгээний бүх салбартаа дэлхийн эм зүйн салбарын шилдэг туршлага, шинэ технологи, инновацийг нэвтрүүлэн, иргэдэд чанартай, хүртээмжтэй эм, эмнэлгийн тусламж үйлчилгээг хүргэх зорилготой ажиллаж байна.
MNS5260:2015 стандарт
Эмийн сангийн бүтэц үйл ажиллагааны стандартыг баримтлан ажилладаг.
6 салбар эмийн сан
Азын нахиа-1, Азын нахиа-2, Шинэ нахиа, Аз хүүхдийн эмнэлэг зэрэг салбартай.
Мэргэжлийн баг
Эм зүйч, жор баригч зэрэг 40+ мэргэжилтэн, ажилтантай.
Даатгалын хөнгөлөлт
Эрүүл Мэндийн Даатгалын хөнгөлттэй үнээр иргэдэд үйлчилдэг.
Хамтрагч байгууллагууд
Бидний амжилтууд
about.timeline.y2000
about.timeline.y2007
Сэлэнгэ аймгийн хэрэглэгчийн найдвартай түнш байгууллага
Сүхбаатар дүүргийн онцлох эмийн сан
about.timeline.y2020
about.timeline.y2024
Эрхэм зорилт
Манай эрхэм зорилт нь аюулгүй, чанарын баталгаатай эм, эмнэлгийн хэрэгслээр эмнэлгийн байгууллага, хүн амыг тасралтгүй, жигд хүртээмжтэй хангаж, эм зүйн тусламж үйлчилгээг хүргэхэд оршино.
Алсын хараа
Манай алсын хараа нь Монгол Улсын эрүүл мэндийн салбарын итгэл даасан тэргүүлэгч түнш болж, дэлхийн эм зүйн салбарын шилдэг туршлага, шинэ технологи, инновацийг нэвтрүүлэн иргэдэд хүртээмжтэй, чанартай үйлчилгээ хүргэхэд оршино.
Бидний үнэт зүйлс
Бид дараах үнэт зүйлсийг үйл ажиллагааныхаа гол чиглэл болгон баримталдаг.
Чанар
MNS5260:2015 стандартыг баримтлан, Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн, чанарын аюулгүй байдлыг хангасан эмээр үйлчилдэг.
Найдвартай байдал
2000 оноос хойш 25 гаруй жил тасралтгүй ажиллаж, 6 салбар эмийн сантайгаар иргэдэд үйлчилж байна.
Хариуцлага
Хууль тогтоомжийг үйл ажиллагаандаа бүрэн хэрэгжүүлэн, хариуцлагатай ажилладаг.
Хүртээмж
Эрүүл Мэндийн Даатгалын хөнгөлттэй үнээр үйлчлэн, эмийн зохистой хэрэглээг хэвшүүлэхийг зорьдог.
Бидэнтэй хамтран ажиллах
Эм, эмнэлгийн хэрэгслийн захиалга өгөх эсвэл хамтын ажиллагааны талаар мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбогдоорой.

Нийгмийн хариуцлага
Бид үргэлж суралцаж, хөгжихийг эрхэмлэдэг. Манай хамт олон хурал, семинар, сургалт, шинэ мэдээ мэдээлэлд идэвхтэй оролцож, өөрсдийн мэдлэг, туршлагыг бусадтай хуваалцдаг. Тухайлбал, жил бүр зохион байгуулагддаг Mongolian Pharma Market Conference-д идэвхтэй оролцож, салбарын шинэ чиг хандлага, технологи, инновацийг судлан мэдлэгээ баяжуулдаг. Мөн бид залуу ажилтнуудыг салбарын арга хэмжээнд оролцуулж, туршлага хуримтлуулах боломж олгодог нь тэдний мэргэжлийн өсөлт, хөгжлийг дэмждэг.
Бид сум, нутгийн иргэдтэй ойр ажиллаж, тэдний хэрэгцээ, санал бодлыг сонсох, ойлгохыг эрхэмлэдэг. Энэхүү зорилгоор бид төрөл бүрийн уулзалт, өдөрлөг, мэдээллийн семинар, асуулт хариулт зэрэг арга хэмжээг зохион байгуулж, иргэдэд эм, эмнэлгийн үйлчилгээ болон эрүүл мэндийн мэдээллийг шуурхай, хүртээмжтэй хүргэдэг. Ийм үйл ажиллагаа нь иргэдтэй ойр дотно харилцаа үүсгэх, тэдний мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэхэд чиглэдэг.
Мөн бид дүүрэг, сум, хороо бүрт иргэдтэйгээ ойр ажиллаж, компанийнхаа нэрийг төлөөлөн парад, community event болон sponsorship-ийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог. Энэ нь зөвхөн компанийн нийгмийн хариуцлага төдийгүй, ахмад настай, хүүхэд, багачууд болон бүх иргэдтэй харилцан итгэлцэл бий болгох, хамтын хөгжилд хувь нэмэр оруулах чухал алхам юм.