
Эмийн сан
Эмийн сан
Анх 2007 оноос эхлэсэн эмийн сан маань өдгөө нийт 6 салбар эмийн сан 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй өргөжин тэлж Эрүүл Мэндийн Даатгалын хөнгөлттэй үнээр үйлчлэх, өрхийн эмнэлэг болон ард иргэдэд үйлчилж, ард түмний эрүүлийг хамгаалах үйлсэд жинтэй хувь нэмэр оруулахын төлөө зорин ажилласаар байна.
Бид эмийн сангийн бүтэц үйл ажиллагааны MNS5260:2015 стандартыг баримтлан, Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн, чанарын аюулгүй байдлыг хангасан эмээр үйлчилэн иргэдэд эмийн зохистой хэрэглээг хэвшүүлэхийг зорин ажиллаж байна.
Манай эмийн сангийн зорилго: Аюулгүй, чанарын баталгаатай эм, эмнэлэгийн хэрэгслээр эмнэлэгийн байгууллага, хүн амыг тасралтгүй, жигд хүртээмжтэй хангаж эм зүйн тусламж үйлчилгээ үзүүлэх явдал юм.







